УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сошиалд тун идэвхитэй нэгэн. 
Нэгэн цагт Соёлын сайд явсан түүнийг “Батар Оюунгэрэл” гэх нь ч бий. Энэ нэрэндээ ч тэр дуртай. Өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихээр намдаа өрсөлдөөд ялагдсан. Намдаа гомдсон тэрээр Иргэний оролцооны нэгдлийн нам байгуулж, АН-аас тусдаа статустай үйл ажиллагаагаа явуулах болсон. Тэрээр хүү охинтой бөгөөд охин нь сайн гэрийн эзэгтэй ээж болж нам гүм амьдарч буй.
Харин хүү нь нийгмийн бүхий л асуудалд оролцож, ээж шигээ идэвхи санаачлагатай, үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулж яваа. Өдгөө “Тал нутгийн зомби” киногоороо үзэгчдийг байлдан дагуулж буй Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од ээжийгээ өөрийнх нь дагагчдаас олон троллтой хэмээн онцолж байсан.
Энэ ч үнэн байх. Ц.Оюунгэрэл хатагтайн үзэл бодол хаана ч содон, сонирхолтой байдаг.



