Олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн “Зууны манлай хос дуучин” МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн нарын хүү, дуучин В.Баттулга өдгөө өөрийн охин Б.Дуулимтайгаа хамтарсан уран бүтээл хийх болсон.
Өдгөө гурван охины аав болсон тэрээр дуулахынхаа хажуугаар бичил бизнес эрхэлж энд тэндэхийн бараа бүтээгдэхүүнийг лайваараа рекламддаг. Ер нь бол авьяасынхаа хажуугаар бизнес сэтгэлгээ сайтай нэгэн.
Тэгвэл тэрээр сүүлийн үед ихээхэн ууртай явна. Учир нь өнгөрсөн шинэ жилээр дуулуулсан албан байгууллага, хувь хүмүүсийн зарим нь тооцоогоо хийхгүй байгаа талаар цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “За 30, 31-нд дуулуулсан хүмүүс тооцоогоо хийвэл яаж байна. Зөндөө залгалаа нэг ч утсаа авсангүй, арай юу? Та ичихгүй бол би ичихгүй шүү” хэмээн бичжээ.

