Хийлч Дээгий гэж алдаршсан Дэлгэрцэцэг чадварлаг хөгжимчнөөс гадна сайн менежменттэй тулдаа энэ дайтай яваа.
Царай зүс бие гялбираар миссийн дайнд хүрэхгүй ч биеэ сайхан авч явдаг Дээгий анх экс Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулгатай нэр холбогдон олны анхааралд орж ирсэн.
Хүүхний сайхныг сорчилж романс үүсгэдэг гэгддэг “Женко” Х.Баттулга хийлч Дэлгэрцэцэгтэй багагүй хугацаанд амрагласа н гэдэг.
Харин хийлч бүсгүйн хувьд хэзээ ч монгол залуутай ханилахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэрээр саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо “Эр хүний уруулыг түрүүлж хардаг. Таалагдсан эр хүнтэйгээ амрагийн болзоо гэхээсээ илүү ажил хэргийн уулзалтаар уулзах тухтай байдаг. Урлаг ойлгодог мэдрэмжтэй эр хүнд дуртай.
Харин дуугүй, даруухан залууд дургүй. Таалагдсан залуудаа харц шидэх дуртай” гэжээ.