Сошиал ертөнцөд улс төр, эдийн засгийн талаар дуугардаг имфлюсерүүдийн нэг бол олноо “Дух” нэрээр алдаршсан жүжигчин, фото модель, эдийн засагч Б.Цэцэг.

Саяхан хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн тэрээр өөрийн цахим хуудаснаа үнэлдэг улс төрч бүсгүйнхээ талаар сэтгэгдэлээ үлдээжээ. Түүний үнэлэмжид нийцсэн бүсгүй бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг аж.
Энэ тухайгаа тэрээр “Танхимд суугаа эмэгтэй гишүүдээс СБД сонгогдсон Мөнхцэцэг гишүүн их таалагддаг юм. Боловсрол мэдлэгийн хувьд бусад эмэгтэй гишүүдээсээ хамгийн өндөр боловсролтой юм. Түүний ажил хэрэгч энгийн даруу, элдэв маяггүйн дээр БИ гэдэг өвчинөөсөө салсан гэдэг нь илтэд мэдрэгддэг гэхүү дээ нэг ёсондоо зорилгоо тодорхойлчихсон хийх ёстой зүйлээ л ягштал хийж амжуулаад байгаа харагддаг юм.
Гишүүн болсоноосоо хойш хэд хэдэн хууль санаачилж батлуулаад амжсан хүний эрхийн өндөр мэдрэмжтэй эмэгтэй юм. Би олон нийттэй харилцах ажил /PR/ олон жил хийсэн хүний хувьд улстөрч эмэгтэйн гадаад өнгө төрх түүгээр дамжуулан бусад гишүүдээс ялгарал үүсгэж танигдана гэдэг яггүй хэцүү ажил гэдгийг мэдэх юм.
Мөнхцэцэг гишүүний хувцаслалтыг харвал голчлон цэнхэр өнгийг түлхүү өмсдөг юм. Хаадаа цагаан байгаа харагддаг. Манай улстөрчидийн гаргадаг алдаа бол цэнхэр өнгө зөвхөн ардчилалын өнгө гэлцдэг угтаан улс бүрт ардчилалын өнгө өөр өөр юм.
Англи улсад улстөрийн өнгө шар, ногоон, цэнхэр, улаан харин Канадад улбар шар, улаан хүрэн, цэнхэр гэх жишээтэй байдаг. Улстөрч хүний хувьд цэнхэр өнгийг эрхэмлэх нь ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ илэрхийлж эрхэмлэж байгаагийн нэг хэлбэр юм. Түүний биеийн хэлэмж гадаад өнгө төрх, улстөрийн үзэл санаагаа илэрхийлэх чадамжийг би л хувьдаа маш өндөрөөр үнэлээд байгаа.
Огт уулзаж байгаагүй ч өөрийг тань хүндэлж явах болсон оо илэрхийлье. Улам илүү хичээгээрэй” гэжээ.
Харин түүний хариуд Ц.Мөнхцэцэг гишүүн “Улс төр судлаач эрдэмтнээс улс төрч болох гээд суралцаж л явна. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө бүхэл улс үндэстний түвшинд бодлого боловсруулж ажиллана гэдэг бас л амаргүй бөгөөд хариуцлагатай хүнд ажил юм. 
Эрдэмтэн байхдаа л судалж шүүмжилж ирсэн нийгмийн тэгш бус байдлыг багасгах, улс төрийн намуудыг эрүүл болгох, хүртээмжтэй чанартай боловсролыг бий болгох зэрэг асуудлаа төрийн бодлого болгон хэрэгжүүлэхээр зүтгэж байна.
Нүүр тулж огт уулзаж байгаагүй ч хийж байгаа ажлыг маань ийнхүү дэмжин үнэлж байгаа Б.Цэцэгтээ их баярлалаа” гэжээ.


