Ажил хийвэл ам тосдоно гэдгийн орчин цагийн илэрхийлэл болсон бүсгүй бол “Хос Билгүүн Зул” ХХК-ийн захирал Б.Цэрмаа.
Хүмүүнлэгийн үйлс, нийгмийн сайн сайхны төлөө, урлаг соёлын ажилд гар бие оролцдог энэ цагийн шилдэг залуусын нэг тэрбээр саяхан нэгэн арга хэмжээнд ороолцож байхдаа манай дуранд өртсөн юм.

Хөдөлмөрлөснийхөө хэрээр хөрөнгөжиж, брэндээр өөрийгөө гоёхын зэрэгцээ бусдад ч тусалж чаддаг Б.Цэрмаа буюу Зулаа бүсгүйн энэ өдрийн гоёл 10 гаруй сая төгрөг болсон юм.
Тухайлбал, Сваровский ээмэг, зүүлт бөгжнүүд л гэхэд дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй бол Dolce & Gabbana брэндийн даашинз нь 3.5 сая төгрөг, сувдан загасны цүнх нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байв.

Хийсэн ажил үйлс нь түүнийг тодорхойлдог болохоор очсон газар бүртээ хүндлэгдэж, түмэнтэйгээ явдаг түүний энэ дарийн хувцаслалтыг хамтдаа харцгаая.





