Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай.

Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг.
Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох Үзмэрч Засалч Л.Нямаа өөрийн цахим хуудаснаа нэгэн сургамжийг өгүүлжээ.
Тэрээр “Хүн бүхэн маань өөртөө л итгээрэй. Магтаалын үгэнд бардаад яахав. Үнэн үгэнд хонзогноод яахав. Худалч хүнд хууртаад яахав. Залхуу хүнд найдаад яахав. Амалсан бүхэнд нь итгээд яахав. Алдсан юманд харамсаад яахав.
Шударга үнэнийг олоход бэрх дээ. Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй. Алдаа оноогоо эрэгцүүлж болно биз.
Үйлийн үр гэж байдаг юм шүү” гэжээ.


