“Шударга ярья”, “Болдко” зэрэг ток шоу нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч сэтгүүлч Бодийн Болдбаатарыг танихгүй хүн ховор. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй байсан хэдий ч амьдралын эрхээр 2008 онд автомашин зардаг ченж байсан гэдэг.
Тухайн үедээ NTV-д машин зарах гэж ороод “Чухал яриа” нэвтрүүлгийн хөтлөгчөөр сонгогдоод гарч ирж байсан түүхэндээ тэр дуртай.
Эргэлт буцалтгүй сэтгүүлзүйн салбартаа эргэн ирсэн тэрээр олон ярилцлагаараа “Boom” тэсэлж байсан. Үүнээсээ болж удаа дараа машинд дайруу л ж , хутгалуу л ж , усанд даланд шидүүлэх зэрэг дарамта н д орж явсныг ойр дотныхон нь хэлдэг.
Харин түүний амьдрал үргэлж нууц байдаг. Тэгвэл тэрээр саяхан болсон нэгэн арга хэмжээнд өөрийг нь яаж тоосон юм гэмээр үзэсгэлэнтэй, нуруулаг бүсгүйг дагуулан иржээ. Энэ бол түүний эхнэр.
Тэрээр нэгэн удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Намайг эмэгтэйчүүд сонирхохгүй байх аа. Би нэгдүгээрт царай муутай хоёрдугаарт муухай ааштай. Гуравдугаарт ерөөсөө хэнд ч баригддаггүй. Би үргэлж мотоциклийн мотор дээр юм уу эсвэл машины кабинд эсвэл байнгын ажилтай дээр дооргүй гүйгээд. Ер нь надтай эмэгтэй хүн хамтарч амьдарна гэхэд асар их тэвчээр хатуужил.
Нэгэнт энэ телевизийн уран бүтээлийн амьдрал руу орчихоор үүнийг дагасан хэл ам салдаггүй юм. Энэ болгоныг даван туулах чадвартай энэ урлагийн хүний уран бүтээлийн хүний эхнэр байна гэдэг их хэцүү, хатуу хувь тавилан. Миний амьдралд таарсан ганц нэг эмэгтэйг би хэзээ ч буруутгадаггүй. Их л азгүй хүмүүс юм даа надтай таардаг гэж боддог юм. Тэр хүмүүсийг би надтай хамт байсан хэсэгхэн хугацааны он жилүүдийн төлөө өрөвддөг. Бас хайрладаг.
Би ямар эмэгтэй хүн сонирхдог юм бэ гэвэл би ганц л эмэгтэй хүн сонирхдог.
Хөдөлмөрч. Босон суун өөрийгөө амьдралаа аваад чирээд явчихдаг тийм л эмэгтэй. Заавал царайлаг, гоё, эмэгтэй хүн мөнгөтэй төгрөгтэй гэсэн хэмжүүр байхгүй. Надад мөнгө олох хангалттай чадвар байна. Би сэтгүүлчийн ажлаа хийхгүй ч аль ч салбарт ажилласан өөрийгөө хэт өндөр үнэлдэг л дээ. Тэнэг хүн өөрийгөө хэт өндөр үнэлдэг байх. Би тэр тэнэгүүдийн нэг нь байхад яадаг юм. Олон компаниас надад урилга ирдэг. Амьдралаа би хангалттай аваад явчихаж чадна. Ар талаа даагаад явах чадвартай тийм л эмэгтэй хүн надтай байх байх. Урлагийн уран бүтээлийн хүний эхнэр байна гэдэг хэцүү дээе.
Би надтай таарах эмэгтэйчүүдэд хэцүү дээ л гэж хэлье.
Би ер нь гэр бүл үр хүүхэд гэдэг юмыг олны нүдэнд өртүүлэх дургүй. Олны нүдэнд өртөөд онгирсон хүмүүс яаж байна. Бөгс бөөрөө ухуулаад л дуусаж байна. Манайхан хүний бөгсийг онгойлгоод дотор тал руу нь шагайхдаа аягүй сайн ш дээ” хэмээн ярьсан байдаг.