Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

    05/15/2025

    Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

    05/14/2025

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

    05/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр багш Д.Жавзандорж, жүжигчин Н.Онон нарыг томилохыг дэмжив
Мэдээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр багш Д.Жавзандорж, жүжигчин Н.Онон нарыг томилохыг дэмжив

Эрхэм админBy Эрхэм админ01/14/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.12/ хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв.

Тэрбээр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.

Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах талаар, мөн томилогдвол ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд ажил үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллах талаар хариуллаа. Асуултад мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хариулт өгөв.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Мөнхбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар телевиз өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох талаас нь харж хөдөлмөр, бизнес хийх санаа, сэдэлтэй байх талаар, Д.Тогтохсүрэн залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсрол олгоход контентийн бодлогыг чиглүүлж ажиллах талаар үг хэллээ. Гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар хэлсэн үгэндээ Үндэсний зөвлөлийн талаар ажилдаа хариуцлагагүй хандаж, хурлаа цаг тухайд нь хийдэггүйгээс олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй гацаанд орж, уран бүтээлчид хохирч буй талаар хөндсөн. Гишүүн Н.Энхболд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжгүй тохиолдолд Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах дэгтэй болох нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах талаар мөн санал, байр суурь илэрхийлэв.

Ингээд Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн агуулгаар тус бүрт нь санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.