Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ерөнхийлөгч өө, эр хүний нулимс, энэ үндэстний бахархал хоёр хамт юм!
Папарацци

Ерөнхийлөгч өө, эр хүний нулимс, энэ үндэстний бахархал хоёр хамт юм!

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/16/2022Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхийлөгч өө, эр хүний нулимс, энэ үндэстний бахархал хоёр хамт юм!

Бөх, морь, сур…гуравхан юм л даа. Олноороо даган баясч, даамай их халгин жаргаж, омогшин цэнгэдэг үндэсний уламжлал, өвгөдийн өв.

Түмэн зүрхийг нэгэн агшинд цохилуулж, буман уухайг нэгэн мөчид зангируулдаг их соёл, эвт наадам. Орон гэрт минь дууддаг, омогт үндсийг минь сэрээдэг, өвгөдийг минь өндөлзүүлж, үр садыг минь босгодог нулимс болоод бахархал. Зуун зууныг туулж ирсэн атлаа зуурхан цагийн зуурдын хандлагын өмнө сөхрөх нь.

Холбоо нэртэй холион бантангуудын шалны алчуур болоод дуусах нь ээ. Нэр үгүй, сүр үгүй, хүндэтгэл үгүй, бэл ч үгүй, бэлчээр бүр ч байхгүй болоход ойрхон байна. Чухам агуу их бөхийн ертөнц тулдаа гучаад жилийн байр сав, цол тэмдэг, дүрэм журам, сэргээш допингийн маргааныг гундасхийгээд туулж л байна, гуйвасхийгээд тогтож л байна. Одоо гэтэл муугийн жишээ, муухайгийн үлгэр нь бөх болов.

Монгол бөхийн холбооны дүрэм нь Баяр наадмын тухай хуультайгаа зөрчилддөг, үндэсний их баяр наадмын тухайн жилийн комиссын үзэмжтэй ч бас зөрөлддөг гээд асуудал их байна. Гурван өөр хандлага, зөрчил, зөрөлдөөний дунд Үндэсний бөх үндсэндээ мөхөж байна. Үүнийгээ ойлгодог хүн цөөхөн, ходоодоо хагартал дотооддоо маргалдаж, олгойгоо хагартал олныгоо талцуулдаг боллоо.

 

Монголын Үндэсний бөхийн холбоо хэмээх байгууллага хоёрхон ажлыг л зөв, шударга хийгээд гүйцэтгэчих хэрэгтэй байсан юм. Эхлээд үндэсний бөх мэргэжлийн спорт юм уу, наадгай наадам юм уу гэдгээ эргэлзээгүй тодорхойлчих.

Тэгээд хэрэв үндэсний наадгай юм бол Японы сумо бөхийн арга барил, маркетингийг аятайхан сайн хуулаад оруулаад ир. Өөрсдөө шинээр дүрэм зохиож байна гээд өвөр түрийндээ багтахгүй өшиглөлцөж байхаар бусдыг сайн хуулах нь буянаа өгнө шүү.

Сар, улирлын барилдаанууд зохиогоод, хэдэн бөхчүүдээ хэд дэвээд л мөнгө олдог, хэд даваад л хүндлэл хүрээлдэг болгоотох доо. Хэрэв мэргэжлийн спорт юм бол тэр төвшин, шаардлагынх нь дагуу үйл ажиллагаагаа байнгын, өндөр зэрэглэлд нь хүргээтэх дээ. Энэ мэтийн ажлыг 30 жилийн турш хийсэн юм байхгүй хий эргэж, амжуулсан юм байхгүй алалцаж, байшин савны дайн, цол тэмдгийн зодооноор хэдэн сайхан залуугаа үе үеэр нь үрээгээд дууслаа.

Сүүлдээ бүр атаа жөтөө, ар өврийн хонзогнол, авдаг өгдөгийн өчүүхэн баярхлын золиос боллоо. Шуудхан хэлэхэд Үндэсний бөхийн холбоо ажлаа хийж чадахгүй байна. Толгойгоо биш олгойгоо, сэтгэл зүрхээ биш сэв зураасаа ажиллуулаад байна. Тэгээд эцэст нь монгол түмний бахархал, морьтой наадмын хоймор болсон үндэсний бөх үхэр тоож шиншлэхгүй өвсөн сүр, нохой тоож үнэрлэхгүй намхан сүрэл болохын цагт хариуцлагыг нь хэн үүрэх вэ? Олон нийт бөх гэхээр ярвайж, аварга гэхээр адалж, харцага гэхээр хайрахад бэлэн болсон байна.

Үндэсний их өв үндэсний их доог болж дууслаа. Ийм байж болох уу, үгүй. Тиймээс л Ерөнхийлөгчид хаяглан дуугарч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд ард түмнийхээ эв нэгдлийг хангаж, үндэсний өв уламжлалаа өргөн тэтгэх тухай тодорхой заалт бий. Энэ утгаараа монголчуудын өв соёл болох бөх, морь, сур гурав бүх цаг үеийн бүх Ерөнхийлөгчид шууд хамаатай. Н.Багабанди Монголын нууц товчоо, морин хуурыг айл бүрт залах, түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, Ц.Элбэгдорж монгол дээлийг Юнескод дэлхийн өвөөр бүртгүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдах биш, балбалцахад бэлэн болсон үндэсний бөхийн үнэт чанарыг хамгаалахад өөрийн зүгээс санаачлагатай ажиллах цаг болсон байна. Үндэсний бөхийн холбоо нэртэй үргээлгэний нөхөд өв уламжлалыг маань өвдөг шороодуулахад ойрхон байна. Учраа олохгүй будилсан бөхчүүд маань ухаанаа бус уураа урдаа барьж, улсын наадмаа ч тараахад гайхах юмгүй болжээ. Хоёр мянганыг элээсэн их үндэстний эвт наадам холбоо нэртэй сайн дурынхны гайгаар хоёр алхахгүй, хорин жилийг туулахгүй нь тодорхой боллоо. Зүй нь бөх, морь, сур гурваа цагийн салхинд уруудуулаад алдчихалгүй аваад үлдчихмээр байна, арван үедээ өргөмөөр байна. Энэ гурав маань үгүй бол эрээн торгон дээлнээс өөр эцээхэн өв соёл үлдэхгүй болох нь ээ. Үндэсний бөхийн сэргээш, дүрэм, цол тэмдэг тойрсон маргаанаас болж ид сайхан залуу заан зодог тайлахыг ч харлаа, ир бяр, омог зүрх нь тэнцсэн эр хүн нулимсаа нууж шудрахыг ч үзлээ.

Эр хүний нулимс энэ үндэстний бахархал хоёр хамтдаа явдаг юм шүү. Нулимсыг арчиж болно, гэхдээ өв соёлтойгоо хамт арчихгүй ээ, тиймээс үзэглэв!

Эмүжин

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.