Мөрөөдлийн театр хамтлагийн ахлагч Б.Эрхэмбаяр одоогоос хэдэн жилийн өмнө анхны эхнэр дөрвөн хүүхдээсээ өрх тусгаарлаж, хамтлагийнхаа залуу жүжигчин Э.Намуунтай албан ёсоор хамт амьдарч эхэлсэн.
Тэрээр анхны эхнэрээсээ төрсөн хоёр охиноо өөр дээрээ авч, Э.Намууны охин хүү хоёртой нийлүүлэн гэр бүлээ “босгосон”. Харин өнгөрсөн жил хосуудын дундаас анхны охин нь төрсөн.
Тэд дундаасаа төрсөн бяцхан охиныхоо нэг насны төрсөн өдрийг өчигдөр нижгэр тэмдэглэжээ.
Жүжигчин Э.Намууны хувьд өөрөөсөө даруй 6 насаар ах Б.Эрхэмбаяртай гэр бүл болохоосоо өмнө үе тэнгийн хөлбөмбөгчин залуутай амьдарч байсан билээ.


