UBS телевизийн хөтлөгч гэдгээрээ түмэнд танигдсан Д.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа эм нэ л г ийн үнэн илчлэв.

Тэрээр “Нэг зүйлийг хуваалцахгүй байж үнэхээр тэссэнгүй.
Уул нь сошиалд сөрөг юм бичих дургүй боловч энэ удаад дуугүй өнгөрч чадахгүй нь.
Миний хувьд хэдий хүнд хэцүү зүйлүүд тохиолдсон ч, гаднаа аль болох мэдэгдүүлэхгүй, инээмсэглэл тодруулаад л ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлээд явахыг боддог.
Үргэлж хэцүү байхгүй, эргээд бүх зүйл сайхан болно гэж боддог учраас.
Хүү маань ковид тусч, тэр нь хүндрээд ларенгитин гээд хоолой амьсгал боогдуулах хүнд хэлбэрт шилжиж, хэд хоног эмнэлгийн үүд сахиж байгаад аз болоход ор гарч хэвтүүлсэн юм.
Эмчилгээ сайн байгаа гэж итгэж найдаж байсан боловч, хугацаа нь дууссан тариа тарьж байсныг сүүлд нь олж мэдсэн.
Ийм том алдаа гаргасан хүмүүс ядаж эцэг эх рүү нь утсаар өөрсдөө санаачилгаараа залгаад, албан ёсоор уучлалт гуйх болов уу гэсэн таг чимээгүй л байна.
Тангараг өргөсөн мэргэжлийн эмч сувилагч хүмүүс хүний бяцхан үрд хүнд тариа хийж байж тийм хариуцлагагүй хандана чинээ бодсонгүй.
Хэд хоног судас тариа, булчин тариа хийлгэх гэж зовж, орилж, уйлж байсан хүүд маань хугацаа нь дууссан үйлчлэлгүй эд шахаж байсан гээд бодохоор хачирхалтай.
Хүү маань төрөлхийн цовоо сэргэлэн, өлчир учраас одоо биеийн байдал нь ерөнхийдөө сайжирсан.
Гэсэн ч сэтгэлд сэвтэй гэдэг шиг хугацаа нь дууссан тариаг шалгаж нягтлахгүй, ө в Д ө ж зо в с о н хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлсэн алхам хийсэнд нь маш их гомдож байна.
Хүний урманд өөрсдөө залгаад уучлал гуйгаад, ийм хариуцлага тооцлоо, тэгэж анхаарч ажиллана гээд тайлбар өгвөл бас өөр шүү дээ.
Хэзээ нэг хариуцлагатай, үнэн сэтгэлээр ажлаа хийж сурцгаана даа, тэр үед л улс орны хөгжил, хүн хүнээ хайрлах асуудал тавигдах болов уу. Энэ асуудлаас болж зөвхөн нэг гэр бүл хо х и о р о о д зогсохгүй, гэр бүлийн харилцаанд хүртэл сэв суулгаж байна шүү дээ.
Баянзүрх дүүргийн харьяа Энэрэл эмн э л эг энэ том алдаанаасаа суралцаасай эрхбиш хүн ёсыг бодоод” гэжээ.

