Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хуучин автобусаар парк шинэчлэлт хийхээ болиочээ, нийтийн тээврийн “бүдүүн” дарга нараа
Папарацци

Хуучин автобусаар парк шинэчлэлт хийхээ болиочээ, нийтийн тээврийн “бүдүүн” дарга нараа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/19/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хот хүрээгээ тэлж, хүн ам нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг хангах шаардлага тулгардаг.

Хотын нийтийн тээвэр гэж иргэдийн бухимдлыг барсан салбар бий. Автобусууд нь салж унах шахсан, үйлчилгээ муутай, бохир заваан, жолооч нар нь соёлгүй гээд сайнаасаа саар тал нь их.

Нэг үеэ бодвол кондукторууд нь иргэдийг хэл амаар доромжилж, хойш урагш нь түлхдэг цаг ард хоцорсон. Ухаалаг карт үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэд кондуктор гэх бүдүүлэг хүмүүстэй ам муруйхаа больсон. Энэ бол гурван жилийн өмнө нийтийн тээвэрт гарсан шинэ дэвшил. Ер нь энэ салбарын хөгжил алхам алхмаар урагшилж л байна.

Нийтийн тээврийнхний хамгийн зовлонтой асуудал нь шинэ автобусаар иргэдэд үйлчилж чаддаггүй явдал. Төсөв мөнгөний гачигдлаас болоод голдуу хуучирч муудсан, утаа хаясан, стандартад тэр бүр нийцэхгүй автобус оруулж ирдэг.

Үүнээсээ болоод алдагдал хүлээх нь цөөнгүй. Байнга шахам эд ангийг нь шинэчлэх шаардлага тулгарч, үргүй зардал урсдаг тухай нэгэн баазын жолооч ярьж байв.

Нөгөөтэйгүүр хуучин гэдэг утгаараа шатахуун их зарцуулдаг болохоор бас л зарлага ихтэй. Гаднаас оруулж ирсэн зарим нэг хуучин автобусны эд анги нь стандартад нийцэхгүй, тодорхой хэлбэл өөр машины сэлбэг хүртэл тавьчихсан ирдэг нь нууц биш. Ийм тохиолдол хэдэнтээ гарч байсан талаар эх сурвалж халаглан ярьж байсан удаатай.

Ядуу орны зовлон их. Нийтийн тээврээ сайжруулж чадахгүй байна эрх мэдэлтнүүд нь халагласаар олон жилийг үдэж буй. Үнэхээр мөнгө байхгүй, ганц автобус ч худалдаад авах чадваргүй юм болов уу гэхээр тийм биш. Харин мөнөөх халагладаг нөхдүүд өөрсдөө хэдэн тэрбумаар нь улсын хөрөнгийг завшиж, хэтэвчээ түнтийлгэчихээд хуулийн хариуцлага ч хүлээхгүй өнгөрөх нь энүүхэнд. Энэ бүхний балгаар ердөө л жирийн иргэд хохироод өнгөрч байгаа юм.

Ингэж хэлэхийн учир нь гаднын гологдол хаягдлаар иргэдийг тээвэрлэснээс болж, осолд орох, шатах гээд амь насанд халтай зүйл тохиолдсоор байна.

Тухайлбал, өнөө өглөө 4-р дэлгүүрийн арын Ардын эрх рүү эргэх уулзварын хажууд гурван автобус, хоёр жижиг тэрэг мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Азаар хүний амь нас эрсдсэнгүй. Гэвч стандартын шаардлага хангахаагүй автобусыг барьж явсан жолооч, тус автобусыг үйлчилгээнд гаргасан механикууд ихээхэн өр төлбөрт унаж байна. Үнэндээ, ийм автобусыг нийтийн тээвэрт явуулахаар оруулж ирж буй Нийтийн тээврийн боссууд, тэдний энэ үйлдлийг мэдэж байсан ч, нүдээ аниад, чихээ дараад өнгөрүүлж буй Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан хаа хаанаа хариуцлагагүй байгааг хэлэх нь зүйтэй.

2022 оны төсөвт зөвхөн парк шинэчлэлттэй холбогдуулан түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн 80 тэрбумыг зарцуулахаар тусгаад буй. Энэ сургаар нийтийн тээврийн компаний боссууд өнгөрсөн жилээс өөрсдийн компаний нэр дээр энд тэнд бааз нэрээр үл хөдлөх хөрөнгө авч, гадаадаас хамгийн хямд үнэтэй хуучин автобусуудыг оруулж ирэх эрэлд гарсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байх нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэл хийх 80 тэрбумын хэд нь үйлчилгээнд явах аюулгүй, стандартад нийцсэн, шинэ автобусанд зарцуулагдах нь бүрхэг хэвээрээ л байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.