Цар тахлын улмаас Австриал улс түүхэндээ анх удаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэддээ Төрийн сангаасаа тэтгэмж өгч байсан.

Түүнчлэн тус улсад ажиллах хүч, ажилчдын хомсдолд оржээ. Иймд тус улсын Засгийн газрын зүгээс олон улсын оюутнууд, ажилчдыг урьсан тухай “Оогий брэнд”-ийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг цахим хуудаснаа онцолжээ.
Тэрээр “Одоо л виз мэдүүлдэг цаг шүү… Бүх төрлийн визийг одоо мэдүүл…Австрали ажилчдын хомсдолд орсон! Оюутнуудаа 7 хоногт 40 цаг ажиллах эрх өгсөн (тодорхойгүй хугацаатай).
Гаднаас ирэх Олон улсын оюутнууд, ур чадвартай мэргэжилтнүүд, working holiday хүмүүс бүгдийг нь буцаж ирэхийг уриалцгааж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

