Шүлэг, дуу, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон “Poetry night-Vol.1″ яруу найргийн үдэшлэг Монголд анх удаагаа арваннэгдүгээр сарын 7-нд болсон. Тэгвэл “Poetry night-Vol. 2” яруу найргийн үдэшлэгийн шинэ улирлын тов гарч энэ удаагийн “Дахин давтагдашгүй үдэш”-т ардын уран зохиолч Б.Догмид,
ардын уран зохиолч Ш.Дулмаа,
ардын уран зохиолч Т.Галсан,
ардын уран зохиолч Д.Цоодол,
ардын уран зохиолч П.Бадарч нар саатахаар болжээ.
Улирал бүр зохион байгуулагдах анхны яруу найргийн үдэшт “Алтан өд” шагналт, “Гол тоглогч” цуврал номын зохиогч яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав, Г.Сэр-Одын шагналт, “Болор цом” наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч С.Начин, Г.Сэр-Одын шагналт, “Болор цом” наадмын гурван удаагийн шагналт, яруу найрагч Ч.Ууганбаяр болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш нар оролцож салхийг хагалж байсан билээ.
“Poetry night-Vol. 2″ яруу найргийн үдэшлэг гуравхан хоногийн дараа буюу энэ сарын 23-нд болно.


