Монгол HD телевизийн “Шарк” нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар үзэгчдэд хүрээд багагүй хугацааг үдэж буй. 
Тус нэвтрүүлгийн “ганц сарнай” болсон “Монполимэнт” компанийн CEO Н.Мөнхнасан сүүлийн үед олны анхаарлыг татах болсон.
Дөнгөж 30 гаруй настай энэ эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж болсоны зэрэгцээ монголын томоохон уул уурхайн компанийг удирддаг. Түүний ханийг Алтаннар гэдэг.
Бас л монголдоо толгой цохих боловсролтой, эрдэмтэн залуу бий.
Тэгвэл гурван жилийн өмнө буюу 2018 онд Далай лам манай улсад дөрөв хонохдоо 125 хүүхдийн нэрсийг цуглуулж гурван янзаар шодо ж үзээд нэгэн балчир хүүг 10-р Богд мөн гэж тодруулсан байв.
Тэгвэл тэр тодорсон Богд нь өдгөө та бидний танил болоод буй шарк Н.Мөнхнасан бүсгүйн дунд хүү байжээ.
Тухайн үед Далай лам хүүхдийн нас бага байгаа учраас одоохондоо ил тод зарлаад хэрэггүй хэмээн сануулсан гэдэг.
Харин энэ үеэс эхлэн манайдаа л нэр нөлөөтэй, эрдэм чадалтайд тооцогдох лам нар нялх Богдод санаа тавин тусгай хүмүүс томилон асруулахын зэрэгцээ бурхны ном зааж эхэлсэн гэх яриа лам нарын дундаас сонсогдож байсан юм.
Аравдугаар Богдын асуудлыг гадаадын тусгай албад хүртэл их сонирхох болсон учир аюулгүй байдлыг нь хамгаалахын тулд Н.Мөнхнасан шаркын нөхөр Алтаннар хүүгээ аван АНУ руу авч одсон гэдэг.
Тэднийг Гандантэгчинлэн хийдийн хөдөө орон нутгийн сүм хийдийн асуудал хариуцсан Гавж лам Д.Лувсанжамц дагаж яван буддын ёс жаягыг заах болсон гэнэ лээ.


