Монголын xaлуухан бүсгүйчүүдийн нэг УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэг өнгөрсөн таван жилийн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарсан. 
Эх орондоо ирээд жил орчим болж буй тэрээр шинэ уран бүтээлд ханцуй шамлан орж, “Нил цагаан” опера драмын жүжгийн гол дүрд жүжигчин Э.Тодгэрэлийн хамт тоглосон.
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2003 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний “Мөнгөн эрдэнэ” титэм хүртэж явсан тэрээр өөрийнхөө гоолиг галбирт ихээхэн анхаарах болжээ.
Энэ тухайгаа тэрээр нэгэн хэвлэлд ярихдаа “Хөл хорионы үеэр амьдралдаа анх удаа 70кг хүртлээ таргалж үзлээ. Тэгээд өглөө бүр 6-7, заримдаа 8 цаг хүртэл дасгал хийгээд хоёр сарын хугацаанд 14кг жин хаясан.
Мэдээж ажил мэргэжлийн онцлог, дээр нь эмэгтэй хүний гадаад төрх, гоо сайхандаа анхаарахгүй бол болохгүй. Өмнө нь дасгал сургуулилт гэж хийдэггүй, байгалиараа сайхан яваад байдаг байсан бол одоо ч 18-т шиг байхаа больжээ.
Хүүхэдтэй ч боллоо, хүссэн хүсээгүй гоо сайхандаа анхаарч дасгал хийж байна” гэжээ.


