“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны хоёрдугаар улиралын оролцогч Э.Дашнямын уянгалаг хоолой үзэгчдийн, тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөнддөг.

Өнгөрсөн 2021 оны хит дуунуудын нэг болох “Бүсгүй” дууг дуулсан тэрээр сүүлийн үед хувийн амьдралдаа ихээхэн анхаарч буй сурагтай.
Учир нь тэрээр энэ жил 28 нас хүрч буй бөгөөд болзоот бүсгүйтэй болсон сурагтай. Нэгэнт амьдралынхаа ханийг сонгохоор сэтгэл шулуудсан тэрээр ёстой л долоо хэмжиж нэг огтлохоор зэхэж буй гэнэ шүү.
Уртын дууг залууст таалагдах хэмнэл, мэдрэмжээр хүргэснээрээ илүү олон хүний дэмжлэг авах болсон Э.Дашням 1993 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн.
Түүнийг хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэх ба удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү гэсэн тодотгол дагалдах юм билээ.




