Монголд Киокушин карате үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн нэрэмжит тэмцээн 2022 оны 01 сарын 22, 23-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Уг тэмцээн нийт дөрвөн ангилалд 50 гаруй тамирчин оролцож ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдлөө
Каратегийн нэг төрөл болох Киокушин карате нь анх 1964 онд үүсэн байгуулагдсан. Уг төрлөөр манай улсаас дэлхийн улс орнуудын томоохон тэмцээн уралдаан амжилттай оролцсон олон тамирчид байдаг билээ.
Сүүлийн жилүүдэд Каратегийн спортыг орчин үеийн залуучууд болон хууль хүчний байгууллагын эрчүүд ихэд сонирхон хичээллэж цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ албаны бэлтгэл болон оюун санаа, бие бялдраа хөгжүүлэх нэг төрөл нь болоод байгааг онцлоход таатай байна.




Бэлтгэсэн Д.Энхсайхан

