Монголд рок поп урлаг хүчтэй дэлгэрч байх үед буюу 1990 ээд онд залуусын дуулах дуртай дуунуудыг амилуулж, өөрийн гэсэн өнгө төрх хэв маягтай болж чадсан хамтлагийн нэг бол яахын аргагүй “Сүнс”-ийнхэн.
Хамтлагийн ахлагч Б.Лхагваагаас бусад нь хувийн аж амьдралаа хөөж, урлаг уран сайхнаасаа хөндийрсөн.
Харин Б.Лхагва урлагтаа ганцаараа “тормойгоод” үлдсэн нь энэ. Өөрөөсөө өмнөх үеийн уран бүтээлчдийг ах захаа хэмээн хүндэлдэг тэрээр олон ч “мартагдсан” уран бүтээлчдийг таниулж, төрийн шагнал хүртэхэд нь тус дэм болж явдгыг урлагийнхан л мэднэ. Ямартаа л, түүнийг “Сүнсийн Лхагваа сv
нслэг” хэмээн рок попын уран бүтээлчид нь хошигнож байхав дээ.
“Сүнс”-ээр овоглосон Лхагваагийн хувийн амьдрал дардан байгаагүй. Анхны амьдралаасаа хоёр хүүхэдтэй тэрээр шинэ амьдрал зохиогоод хэдэн оныг үдэж буй. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хоёр дахь амьдралдаа ийн хөл тавиад байгаа Б.Лхагваа алтны магнатын хүргэн болсон гэж дуулдана лээ.
Түүний гэргийг Мөнхзул гэдэг бөгөөд “Мисс монголиа-2010” наадмын фото миссээр шалгарч байсан бөгөөд 1950 лавлахын сурталчилгаанд тоглож байсан гэдгээр нь олон нийт илүүтэй танимхайрдаг юм билээ.

