Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийг өнгөрсөн хугацаанд трансжендер Солонготой хамтран амьдарч буй гэх яриа гарсан.

Харин түүний авааль гэргий Э.Туул энэ бүх мэдээллийг үгүйсгэж “Миний хажууд 2-3 жил хэлмэгдсэн хүн сууж байна. Одоо уянгалуулж магтуулахаар бичиж чадахаа больсон байна. Шууд л хэлье. Олон хүнийг эмзэглүүлээд байгаа тийм асуудал бид хоёртой ерөөсөө тохиолдоогүй.
Бид хоёр хэвээрээ л… маш их ажиллаж, аялж, сурч, инээлдэж хүмүүсийн хэл ам хэмжүүрээс холхон хөөрхөн тэрүүхэн тэндээ амьдраад яваад байгаа шүү.
Ер нь < still in love> гээд тогтмол статус апдэйт болж байх уу. Гэнэт < not in love> гэвэл та нар жинхэнээсээ эмзэглэнэ шүү. Баярлаж маярлахгүй” хэмээн бичиж байв.
Тэгвэл тун удахгүй болох сар шинийн баярын бэлгээ Э.Туул эзэгтэй бэлдсэн тухайгаа цахим хуудаснаа онцолжээ. Тэрээр сар шинээр гэрт нь зочилсон зочиддоо зориулж шатахууны талон бэлэглэхээр бэлдсэн байна.

Ш.Содбилэгийн хувьд 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймгаас парламентад сонгогдсон байсан нэгэн. Харин түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх дэвшүүлээгүй гэх нь бий.
Хоёр жилийн өмнө байнгын хорооны хуралдааны үеэр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд болоод зарим хүмүүст хандаж хэлсэн үгэндээ “Зарим хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Нефтийн бизнес хийдэг нөхдүүд, нефтийн үйлдвэрийн төслийг битгий нураачих гээд байгаарай! Содбилэгээ.
Нефтийн үнийг ихэсгэж байгаа хүмүүс та нар шүү. Насаараа та нар бензиний жижиглэнгийн наймаа хийсэн. Баяжсан хүмүүс шүү” гэж мэдэгдэж байсан удаатай билээ.

