Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа амьдралаа гоёчилж ярьж, нэмж чимээд байдаггүй, байгаа зүйлийг үнэнээр нь илэн далангүй ярьчихдаг нэгэн.

Өдгөө 52 хүрсэн хүрсэн түүнийг рок попынхон “амьд домог” хэмээн хүндэлдэг. Урлагийн ертөнцөд амжилтын оргилд хүрсэн хэдий ч түүний хувийн амьдрал тийм дардан байгаагүй.
Өдгөө хүний өөрийн гурван хүүхдийн ээж болон амьдарч буй тэрээр нэгэн ярилцлагандаа хоёрхон эр хүнийг чин сэтгэлээсээ хайрласнаа хэлсэн байдаг.
Хамгийн гол нь Сараагийн хайрыг татсан хоёр хүний нэг нь том хүүгийнх нь аав УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болдын дүү, “Бодь”-ийн захирал Л.Болдхуяг биш гэж хэлсэн нь хүмүүсийн сонирхлыг бүр их татсан.
Дуучин Сараа 15-16 настайгаасаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж, ерээд оны эхээр анхны нөхөр Н.Ганхуягтайгаа Сингапурт явж жил гаруй дуулж байгаад ирсэн.
Ирэхдээ CD хэвлүүлж ирсэн нь тухайн үедээ шинэлэг зүйл байлаа. Зууны манлай дуучин Б.Сарантуяа Монголын дуучид дундаас анх удаа CD гаргасан дуучин гэж түүхэнд үлдэнэ.


