Найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээсэн “Хиртээгүй сарнай” уран сайхны кино шинэ оны өмнөхөн үзэгчдийн хүртээл болсон.

Тэгвэл тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Амгаланбаатар, Х.Баярмаа нар нэг нэгээ сонирхдог ч, харилцаагаа гүнгийрүүлээгүй гэдгээ “Санжаа шоу”-ны үеэр илэрхийлсэн. Харин хоёр хоногийн өмнө болсон Х.Баярмаагийн насны төрсөн өдөр дээр О.Амгаланбаатар хүрэлцэн очиж мэндчилгээ дэвшүүлжээ. 
Тэд хамтдаа дурсгалын гэрэл зургаа татуулах үеэр нэгнийхээ гараас хөтөлсөн нь олны анхаарлыг татав.

Магадгүй дотно харилцаагаа олноос нууж, сэтгэлээ нэгэндээ дэлгэдэггүй бололтой гэх хандлагыг төрүүлээд авчээ.


