“Чонын алтан шагай”, “Тнгри”, “Улаан дөрвөлжин”, “Аз жаргал”, “Зоорь” зэрэг кинонд дүр бүтээснээр үзэгчдийн анхаарлыг татдаг хүн бол орчуулгын киноны чадварлаг дуу оруулагч, жүжигчин Ө.Мөнгөнтулга.

Дүр бүхэнд тоглохыг хүсдэг жүжигчдээс тэр шал ондоо. Зөвхөн өөрийнхөө гадаад төрх материал, дотоод сэтгэхгүйтэй, өөрийн жүжигчний чадамжтай уялдаатай дүрдээ л тэр тоглохыг эрмэлздэг гэнэ лээ.

Улаанбааратын унаган хүүхэд тэрээр нийслэлийн арван жилийн 18-р дунд сургуульд суралцаж төгсөөд, 1996 онд КУДС-д ороод, 2000 онд төгсчээ. Тэрээр бусдын ижил жүжигчин болно гэж хүсч, мөрөөдөж байсангүй. Яг дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орохдоо л жүжигчин болох хувь тохиол таараад, шалгалтанд нь тэнцчихсэн гэдэг.







