XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.
Энэ үеэр рок попын ертөнцөд 40 жил хөдөлмөрлөж, зүтгэсэн дуучин, хөгжмийн зохиогч, продюсер Б.Ангирмааг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа.

Түүнд энгийн иргэдээс гадна рок попын томоохон төлөөллүүд баяр хүргэж сэтгэлээ илэрхийлж байна. МУГЖ Т.Ариунаа түүнд хандаж “Хөгжмийн зохиолч, Продюсер, Багш, Рок поп салбарын ахайтан Б.Ангирмаа танд МУУГЗ цол хүртэж байгаад чин зүрхний угаас баяр хүргэе. Түүн шиг Рок поп урлагт энэ он жилүүдэд цорын ганц эмэгтэй ая зохиогч бидний үеийнхэн дунд одоогоор алга даа. Хамгийн олон үе үеийн эмэгтэй дуучидтай ажилласан нь одоогоор үгүй бөгөөд байхгүй билээ.
Ангирмаагийн ая дан аялгуу дуунууд нь Монголын Рок поп урлагт нэн шинэ өвөрмөц өнгийг нэмж, чимж, үзэгчид сонсогчид, эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн утсыг, түүний уран бүтээлүүд нь хөглөдөг билээ. Ангирмаагийн маань эрхэмсэг дүр төрх , хаа ч үл танигдах хатагтай байж чаддаг нь гайхалтай аав, ээжийн ,ахын нөлөө, боловсрол , гэр бүлийн хүмүүжил, өссөн төрсөн ахуйгаас, улбаатай байх…
Миний бие 1997 онд Хуучраагүй жинс дууг нь дуулсан цорын ганц хуучирдаггүй дуутай. Энэ дуу маань тухайн үед цорын ганц хувцасны тухай дуулсан дуу байлаа.Одоо ч жинсний тухай дуулагдаагүй л байна.
Бид 2 олон уран бүтээл дээр хамтран ажиллаагүй ч , арван жилд 9 р ангид суралцаж байхдаа найз Бадамхандынхаа төрсөн өдөрт тэртээ 1984 онд танилцаж байсан эртний найз бүсгүйчүүд . Ангираагийн маань олон уран бүтээл нь бүсгүйн хүний торгон мэдрэмж,түүний
ялгарал нь огт өөр нууцлаг, увидастай, давтагдашгүй. Бидний үеийнхэн, дунд, шинэ үеийнхэнтэй тэр л ур,дүй өндөр мэдрэхүйгээр тэдэнтэй хамтарч ,хэнд ямар дууг яаж тооцоолж бодож тунгааж өгөхөө мэддэг,түүний зөн мэдрэмж гаргууд сайн, олж харж , сонгож ,хамтран тууштай ажиллаж ,бас больж чаддаг. Авьяастнуудын авьяас билгийг нээж,хөгжүүлж хөглөж ,сургаж ,багшилж удирдаж ,тэднийг чиглүүлэгч, тэдэнд үнэнийг, ухаалаг онч үгийг тэр л зоригтой шүүмжилж ил тодоор хэлж үнэнээр нь хурцалж чадах цөөвөр чансаатай уран бүтээлч .Ангирмаагийн дуун ертөнцөд уян зөөлөн ,янаг халуун ,эрч хүч уйтгар гуниг,уучлал, өршөөл,энэрэл, гал халуун хайр ,өөдрөг үзэл, хэм ,хэмнэл ,хайлан ертөнц түүний ая дан үгэнд нэвт шингээстэй. Тэр бээр үгийг мэдэрч ,өөрөө дууны үгээ тэрлэх авьяастай, бас бичдэг .
Монголын Рок поп урлагийн дунд дуудагдахгүй л орхивол орон зай нь үгүйлэгдэх хэнээр ч нөхөж болохгүй үлэмж их нөлөө үзүүлсэн манай салбарын ганц дайчин авьяаслаг эмэгтэй , хөгжимийн зохиолч, продюсер МУУГЗ цол хүртсэн Б.Ангирмаадаа чин сэтхэлийн угаас дахин баяр хүргэе” гэжээ.ш










