Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийн захирал гэхээс илүү сошиалд нөлөөлөгч, зураач гэдгээр олонд танигдсан Э.Цэрэн шударга шулуун гэдгээрээ алдартай. 
Хэт хурц характертай гэгддэг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Уг муутын vрийг бүү ав, удам муутын хо рмойд бүү суу” хэмээн бичжээ.
Тэрээр өөрийн ганц хүү Ц.Нямдоржийнхоо охидтой ойр дотно байдаггүй. Учир нь та лийгаач бэр, тэмээчин Байгальмаатай таагүй харилцаатай байснаас үүдэлтэй юм.
Э.Цэрэн нийгмийн аливаа асуудлаар заримдаа манай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн илрүүлээгүйг олоод мэдчихсэн олон нийтэд сэрүүлэг өгч дуугарч байдаг, тэр л асуудлаараа цахим ертөнцөд үзэл бодлоо ур алдуулж, заримтай нь хэ рүүл тэмцэл өрнүүлээд амжчихсан байх жишээтэй.
Тэгвэл Энэбишийн Цэрэн 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. Бараа ихт Номгон хайрханы өвөрт, Түйн голынхоо усанд шумбаж, алтанхан элсэн дээр нь мөрөө гарган тоглож өссөн охин.
Ээжийнхээ хайранд нялхарч, хоёр ахынхаа нөөлөгт эршүүд болж төлөвшжээ.

