Уртын болон ардын сайхан дуунуудыг хослон дуулж олонд танигдсан эрхэм бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан.
Монгол өв соёл, эртний уламжлалаа дагаад дуучин Д.Жавхаасайхан сүүлийн жилүүдэд морь цуглуулах хоббитой болсноо нуудаггүй. Тэгвэл тэрээр өөрийн гадаад имидж, үсний засалтаа ч 19-р зууны монгол эрчүүдийн төрхтэй явах болжээ.
Эрхэм уртын дуучинд монгол дээл хувцас, малгай гутал зохьсон гэж ванлий. Жавартай өвлийн энэ өдрүүдэд монгол дээлэн дээрээ хантааз өмсөж хээв нэг алхаж буй нь манай сайтын гэрэл зургийн дуранд буужээ.
Ташрамд дуулгахад, уртын дуучин Д.Жавхаасайхан шаггүй сайн уяач бөгөөд сум орныхоо наадамд түрүүлсэн хэд хэдэн хурдан хүлгүүдтэй гэсэн.







