Монголын хамгийн удаан оршин тогтнож буй “Гурван охин” хамтлагийн ахлагч Солонго буюу Соло үеийн уран бүтээчдээсээ илүү ахмад үеийн урлагийнхантайгаа илүү ойр дотно харилцаатай.

Багаасаа рок попын тогоонд чанагдаж тэднээсээ үлгэр авч, сургаалийг нь сонсож өссөн болохоор тэр биз.
Урлагийн ах эгч нараас нь хэнд асуудал гарна, хэн шагнуулна, хэн шийтгүүлнэ тэр бүгдэд Соло үргэлж цуг явж байдаг.
Эндээс дүгнэхэд, тэрээр нэлээд хүн чанар сайтай, ах захтай нэгэн бололтой.




