“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Song” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг дуучин С.Хишигжаргал өөрийн өнгө төрхийг хэдийнэ тодорхойлсон нэгэн.

2019 онд анхны хүүхдээ өлгийдсөн тэрээр урлагаас түр хөндийрч, дуулахаасаа илүүтэй телевизийн салбарт хүч үзэж явсан. “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн бүсгүйчүүдийн хамтаар “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байсан тэрээр бусад урлагийн бүсгүйчүүд шиг хэн нэгэнд хүүхдээ даатгаж үлдээгээгүй. Харин ч өөрөө гардан өсгөж, тэндээсаа авсан туршлагаа үзэгчидтэйгээ хуваалцдаг байсан нь олонд ихээхэн таалагдаж байв.
Тэгвэл түүний бяцхан үр хэдийнэ 3 нас хүрсэн учир дуучин бүсгүй уран бүтээл, урлагтаа эргэн ирсэн бололтой.





