Нэгэн үеийн эстрадын томоохон төлөөлөгч байсан дуучин Х.Оюунбилэг тайзнаас хөндийрч ийм дуучин байдаг юм уу гэж залуучууд асуухаар хугацаа өнгөрсөн.
Тэгвэл тэрээр өнөөдөр Сүхбаатарын талбайд Б.Ангирмаа гавьяатыг угтахаар “шинэ үзэгдэл” болон гарч ирэв.
… Ариун хайр үгүй бол
Амьдрал юун дээр тогтох вэ
Алаг цэцгэс үгүй бол
Аглаг талыг юу чимэх вэ… гэсээр дуулдаг тэрээр өнгөрсөн хугацаанд рок попоороо хором ч холдоогүй гэнэ шүү.
Эдүгээ 50 насны босго алхаж байгаа дуучин маань яг л 1980-аад оны сүүл үед тайзан гарахдаа ямар байсан тэр л хэвээрээ харагдаж байна.
Ямартаа ч, Харанга хамтлагын дуучин Х.Лхагвасүрэнгийн дүү Х.Лхагвадоржийг ханиараа сонгож ээж, аав бололцсон дуучин бүсгүй аз жаргалтай амьдарч яваа бололтой.

