Дуучин Э. Болор-Уянга рок попын урлагт хөл тавьсан нь тэрээх 1998 он. Гэтэл бид сарын өмнө, жилийн өмнө дуулж эхэлсэн дуучдыг түүнээс илүү танимхайрах, дууг нь амандаа аялах. 
Зарим нэг нь гэрлийн хурдаар од болж мандсан шигээ “харвадаг” бол түүн шиг тасралтгүй циклээр урлагтаа үнэнч үлдсэн нь хэд бол гэсэн бодол төрснийг нуух юун. Аядуу зөөлөн ялдам нууцлаг гэдгээрээ алдартай энэ бүсгүй өдгөө 40 насны босго алхаж буй.
Анхны амьдралдаа хөл алдаж, бяцхан охиноо тэврээд үлдсэн тэрээр дахин амьдрал зохиогоогүй, ганц бие ээж хэвээрээ.
Уг нь урлагийнхан дундаасаа өндөр боловсролтойд тооцогддог тэрээр Олон улсын харилцааны чиглэлээр БНХАУ-д суралцаж нэгэн хэсэг мэргэжлээрээ ажиллаж байсан ч, урлагтаа үнэнчээр үлдсэн дуучин юм.







