Авьяаслаг жүжигчин Р.Анхням хувийн амьдралаа төдийлөн олонд дэлгээд байдаггүй.
Гэвч тэрээр сошиалд тун идэвхитэй нэгэн. Өөрийн цахим хуудаснаа тэрээр Хэнтий аймгийн Дадал суманд очсон тухайгаа онцолж, буриад эмэгтэйн дээлээр гангарчээ. 
Жүжигчин бүсгүйн хувьд 40 насны босго алхсан бөгөөд үеий тэнгийнхнээсээ нэлээд хожуу гэр бүл зохиосон. Тэрээр өөрөөсөө 10 ах волейболчин Н.Баярсайханыг сонгосон билээ. 
Тэд нууцлаг гэр бүлийн тоонд ордог. Н.Баярсайханы хувьд волейболийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. “Уурхайчин” клубт 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллаж, волейболын олон шилдэг тамирчин төрүүлсэн нэгэн юм.

