XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. 
Энэ жил хоёр өдөр үргэлжлэх барилдааны бүртгэл эхлээд буй. Үүнтэй холбогдуулан даян аварга Н.Батсуурь ч бүртгэлээ хийлгэхээр Монголын үндэсний бөхийн холбоотой холбогдсон ч “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн хариу авчээ.
Үүний хариуд Н.Батсуурь өөрийн цахим хуудасmаа “Маргааш барилдана. Хууль ёсны дагуу” хэмээн бичжээ.
Ийнхүү сар шинийн барилдаан маргаан дагуулах болоод байна.
Саяхан л төрийн тэргүүн бөхийн холбооны тэргүүлэгчдийг хүлээн авч, барилдаанаа асуудал, маргаангүй зохион байгуулахыг сануулсан.
Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав ч сар шинийн барилдаан асуудалгүй, санаа зовох зүйлгүй болно гэж ярьж байсан билээ.

