Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай жүжиглэхийн хажуугаар хэд хэдэн бизнесийг эрхлэдэг сэргэлэн, овсгоотой нэгэн.

Өөрийн уран бүтээлээс гадна амьдрал ахуй, үр хүүхдийнхээ хүмүүжил боловсролд чанартай бүхнийг зориулахыг эрхэмлэдэг тэрээр сар шинийн өмнө гэрийнхээ авдар савыг шинэчилжээ.
Энэ удаад тэрээр номин, шүр сувдан шигтгээтэй, шармал угалзтай, ихэр арслантай цагаан авдрыг гэртээ авчээ.
Жүжигчин залуугийн хувьд ирэх усан бар жилд 37-ний жил нь орж буй бөгөөд үүндээ ихээхэн бэлэгшээлтэй хандаж буйгаа илэрхийлээд амжжээ.

