Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ааваасаа есхөн сартайдаа өнчирч үлдсэн гэдэг. 
Тэрбээр алтан үеийн жүжигчдийн өвөр дээр өсөж, өдий зэрэгт хүрэхдээ амьдралд хэдэнтээ бүдчиж одоо л нэг нуруу нь тэнэгэр алхаж байна.

Өдгөө 50 насны босго алхсан тэрээр 100 гаруй жүжиг 70 орчим кинонд дүр бүтээжээ. Ер нь бол сүүлийн үед Ц.Төмөрхуяг гавьяатгүй кино үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийн авсан дүрээ тултал нь хийдэг түүнийг тоглуулах хүсэлтэй уран бүтээлчид асар олон.

1980-аад оны дундуур мандаж явсан тэрээр хатуу са рхадад орж, амьдралаа үрж явсандаа одоог хүртэл харамсдаг бөгөөд амьдралдаа алдсан алдаагаа л нөхөх гэж явдаг гэнэ лээ.
Энэ тухайгаа тэрээр “ Архи, дарсыг 10 жил ууж, амьдралдаа бүдчиж бүдчиж явсаар энэ зам руугаа буцаж орсон. Өнгөрсөн орон зайгаа нөхмөөр байна. 90-ээд оны үед намайг үхчихсэн гэж ярьдаг байсан. Тэр хугацаанд архи гэдэг са рхдыг би хангалттай зооглосон.
Одоо алдсан тэр цаг хугацаагаа нөхөх гээд тэмцэж л явна. Надад бусад шиг үнэтэй цайтай хөрөнгө мөнгө, эд хогшил байхгүй ч гэсэн тархи, зүрхэнд маань юм бий л гэж бодон өөрийгөө зөвтгөдөг. Хүний амьдрал янз бүр шүү дээ.
Гэхдээ яахав, өнгөрснөө ойлгож ухаарч аавынхаа, ахынхаа нэр хүндийг олох гээд л маш хурдан хугацаанд бүтээн байгуулалтын ажилд орсон. Одоо хүртэл бүтээн байгуулалтын ажил дуусаагүй л явж байна, дуусах ч үгүй байх” гэжээ.






