Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Х.Цагаанбаатарын эрх цагаан охин
Папарацци

Х.Цагаанбаатарын эрх цагаан охин

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/04/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Спортын хамгийн дуулиантай басхүү одтой хосуудын нэг бол Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар.

Одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 оны үед хайр дурлалын романсаараа хамгийн дуулиантай эхлүүлж байсан тэд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх. Тэднээс нэг нь охин бөгөөд аавын амин эрдэнэ гэдэг.


Өчигдөр Х.Цагаанбаатар гавьяат өөрийн цахим хуудаснаа ганц эрх цагаан охинтойгоо хамт байгаа зургаа дэлгэж, аав охидын нандин харилцааг үзүүлжээ.
Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын дурлалын түүхийг эргэн сануулбал, шүхэрчин аавыгаа дагаж явсаар буудлагын спортод уруу татагдсан О.Гүндэгмаа дасгалжуулагч Х.Ундралбаттайгаа 10-аад жил хамт амьдарсан бөгөөд харамсалтай нь үрийн зулай үнэрлээгүй. Ямартаа ч тэр хоёрын хамтын амьдралыг спортын хүрээнийхэн хожоо харсан, тооцоотой амьдрал байсан гэж дүгнэх нь элбэг. Анх өөрөөсөө үе мултарсан дасгалжуулагчтайгаа хамт амьдрахаар шийдэхэд О.Гүндэгмаагийн ээж нь “Нялх охины толгойг эргүүлж гүйж байгаад суулаа” хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг. Энэ бүхнийг үл хайхран О.Гүндэгмаа ноён Х.Ундралбаттай суусан нь спортын амжилтаа бодсоных байсан гэж үзэх хүмүүс олон. Юутай ч спортынхны шинэ жил, баяр ёслолыг үе мултарсан дасгалжуулагч, шавь эхнэр нөхөр хоёр олон жил чимж явсан нь үнэн юм.

Олимпийн одгүй гэгддэг О.Гүндэгмаа Афины олимпоос медальгүй ирснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө амжилтгүй явснаа нөхөр Х.Ундралбаттайгаа холбон тайлбарлаж, энэ үеэс хамтын амьдралынх нь зам салах нь тодорхой болсон. Үргэлж л тулга тойрсон хэрүүл уруултай, дээр нь нөхрийнхөө нь янаг амрагийн явдлуудаас залхсан О.Гүндэгмаа нэг л өдөр Х.Цагаанбаатартай болзож, ил далд явж эхэлсэн. Энэ бүхэнд бухимдсан Х.Ундралбат Х.Цагаанбаатартай эр хүний ёсоор ярьж, эхнэрээ эргүүлж авах төлөвлөгөөтэй очиход Х.Цагаанбаатар “Би танай эхнэрийг зөвхөн тамирчных нь хувьд биш эмэгтэй хүнийх нь хувьд хайрладаг. Бид хоёр суумаар байна” гэж түс тас хэлсэн нь түүнийг хэлэх үггүй болгож, энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн гэдэг.
Х.Цагаанбаатар 1982 оных. Шүлэг найраг тэрэлчихдэг, бас уяртал уран уншдаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй Дохагийн олимпоор “бал сар”-аа тэмдэглэж, хайр дурлалаа зарлан тунхагласан хоёр хос маань “Бөртэ чоно”-д ижилхэн үндэсний хувцсаар гоёж, хослон алхсан нь олны харааг булааж бас ч үгүй гайхашруулж байсан цаг эртнийх.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.