Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг танихгүй хүн цөөн. Дундаасаа хоёр хүүтэй тэдний хүүхдүүд бүгдээрээ дуучид.

Ач охин Б.Дуулим нь энэ цагийн амжилттай яваа залуу уран бүтээлч.
Тэртээх 40 гаруй жилийн өмнө урлагийн ертөнцөөс нэгнээ олж, хосоороо ятга даран дуулж хуурдаж явсан эрхэм гавьяатуудын бүл өдгөө ийм өнөр болжээ.


