Монголын хамгийн авьяаслаг удам дамжсан жүжигчдийн нэг бол Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар.

Өдгөө 63 нас зооглосон тэрээр нэгэн гоо сайхны эмнэлгийн рекламд тоглож 40 орчим сая төгрөгийн капитал засварыг нүд нүүрэндээ хийлгээд буй.

Өөрийнхөө “Мөнхтэнгэрийн хүчин дор” киноны Жамух дүрдээ тоглосон үеийн төрхөндөө эргэн очих хүсэлтэй буй гэдгээ илэрхийлсэн түүнийг зарим нь арчаатай, ухаантайг гайхаж буй бол зарим нь хэцүүхэн төрхтэй болжээ хэмээн “жигших” нь бий.

Ямартаа ч, түүний нүүрний хавдар буухад 1980-аад оны дундуурх үеийн төрхдөө очих эсэхийг цаг хугацаа харуулах биз. Үеийн уран бүтээлчдээсээ өндөр үнэлгээтэй тэрээр алдарт жүжигчин аав шигээ өвөөгийн дүрд тоглохоо болих нээ.
Түүний аав Цагааны Цэгмэд агсан “Цогт тайж”-ийн Цогт тайж, “Сэрэлт” киноны Даш, “Алтан Өргөө” киноны Сүмбээгийн аав, “Улаанбаатарт суугаа миний аав” киноны манаач өвгөний дүрийг сэтгэлд хоногштол бүтээж байсан нэгэн билээ.

