Царайлаг төрх, гоолиг биеэрээ “од” болсон “Х-Түц” продакшны жүжигчин А.Туяа өөрийн цахим хуудаснаа сүүлийн үеийн залуусын талаар бодлоо хуваалцаж, “сүүлийн үеийн монгол эрчүүд үг даахгүй, хайр даахгүй, ааруул ч даахгүй юмнууд” хэмээн тодотгов.
Тэрээр “Аль дээр би Urban talk нэвтрүүлэгт орсон юмаа. Тэгсэн сэтгэгдэл дээр хэдэн залуус ямар аймар аймар юм бичээ вэ. Тэрийг уншаад бүр стрессдээд, инээд хүрчихлээ.
Одоогийн залуусын ихэнх нь эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй хүнд ойлгогдохгүй, хэрүүлч болчихсон. Хачин үг даахгүй, хайр даахгүй, ааруул ч даахгүй гаруудад зориулж хэлсэн юм. Монголын эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь гэр бүлээ авч явж байна. Үнэн биздээ” гэжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 36 настай, ганц бие бүсгүй. Тэрбээр эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг эгч, хоёр дүүтэй. Багадаа их даруухан охин байжээ.
Ямар сайндаа түүнийг хамаатан, арван жилийн ангийнхан, найз нөхөд нь жүжигчин болсонд гайхаад байдаг гэнэ.
Хэрэв тэрээр жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан гэдэг.