Анх олноо Агаа нэрээр танигдаж явсан уран бүтээлч бол жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт. Өдгөө 40 насны босго алхсан тэрээр хоёр дахь амьдралаа Мөнх-Өлзий хэмээх сэтгүүлч бүсгүйтэй эхлүүлэн дэрсхэн хоёр “жаалтай” болсон.
Жүжигчин залуугийн хувьд уран бүтээлд дүрүүд бүтээхээсээ өмнө МҮОНРТ-ийн орчуулгын кино албанд ажилладаг байв.
2000 оноос хойшхи бараг бүхий л орчуулгын кинонд түүний дуу хоолой мөнхөрсөн.
Тэрээр “Этгээд” МУСК нээлтийн үеэр манай дуранд өртсөн юм.












