Мөрөөдлийн театрын залуу жүжигчнээс “тэргүүн хатагтай”-н суудалд суусан хүн бол Э.Намуун. Өдгөө 32 нас хүрч буй тэрээр анх оюутан байхдаа “Орших уу, эс орших уу” реалити шоуны үеэр үзэгчдэд танигдаж, шоуны шүүгч Д.Сосорбарам гавьяатын урилгаар Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт гол дүрд тоглож байсан удаатай.
“Х Түц” продакшны жүжигчидтэй хамтран тоглосон Со гавьяатын найруулсан энэ жүжигт СУИС-ийн оюутан Э.Намуун муугүй тоглож ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулсан билээ
.Телевизийн шоуны шүүгчид Э.Намуунаад “Хэрэв чи хүнтэй гэрлээгүй бол ханиа зөв сонгоорой. Энэ сайхан авъяасыг битгий зэврүүлээрэй” гэж захиж байсан.Харин тэр үед дөрөвдүгээр дамжааны оюутан Э.Намуун аль хэдийнэ гэр бүлтэй болж, хоёр хүүхдийн ээж болчихсон байсан билээ.
Түүний анхны нөхөр хоёр хүүхдийнх нь аав Х.Цэнд-Аюуш Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Хоромхон” клубын гол тоглогч, Монгол Улсын шигшээ багийн лидер гэж үнэлэгддэг. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Цэнд-Аюуш Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх анхны “гоол”-ыг оруулсан гавьяатай нэгэн. Х.Цэнд-Аюуш хөлбөмбөг тоглохын зэрэгцээ, “MCS coca cola” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг.
Х.Цэнд-Аюуш, Э.Намуун хоёр 10 жилийн сурагч байхаасаа үерхэж явсаар гэр бүл болсон залуус.Энххүслэн, Мөнххүслэн гэдэг хүү, охин хоёртой хөлбөмбөгч, жүжигчин залуу хос хайрлаж дотносныхоо 10 жилийг ойг тэмдэглэж чадалгүй хоёр тийш болжээ.
Уг нь жүжигчин Э.Намуун нөхөр хүүхдүүд, гэр бүлдээ их хайртайгаа хэвлэлд ярьж, жүжигчний карьерээс илүү гэр бүлээ илүүд үзэж, гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзаа орхиж чадна гэж ам бардам ярьж байсан удаатай.
Харин хэдэн жилийн өмнө Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Г.Эрхэмбаярын төлөө эр нөхрөөсөө са лснаа ч олноос нуугаагүй. Хэн хэн нь хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй нийлсэн тэд дундаасаа анхны охиноо өнгөрсөн жилийн өдийд өлгийдөж байв.
Жүжигчин Г.Эрхэмбаяр ч залуу, халууха н эхнэртээ ёстой л байдгаа барьдаг гэдэг. Саяхан Crown маркийг автомашин хайртай гэргийдээ бэлэглэсэн тэрээр эхнэрээ хүслээр нь амьдруулдаг. Түүний эхнэр Э.Намуун харилцаагаа халуухан байлгахын тулд их анхаардаг бөгөөд гоо сайханд үргэлж орж, гоолиг биеэ илүү галбиржуулдаг.
Бас хэдхэн сарын өмнө шинэ хө х хийлгэсэн харагдана лээ. Ингэж өөртөө арчаатай, анхааралтай байхад ямар нөхөр хайрлахгүй “хаях” билээ дээ.


