Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхэнд сошиалаар дуугардаг бүсгүй бол “Дух” Б.Цэцэг.
Дөнгөж 19 насандаа “Хадаг” кинонд тоглож Азийн шилдэг жүжигчин болж явсан тэрээр үнэндээ эдийн засагч, шинжээч мэргэжилтэй нэгэн.
Өдгөө 37 насны босго алхаж буй тэрээр 2014 онд анхны охиноо өлгийдөж авахаас өмнө хайртай аавыгаа алдаж, амьдралын үнэнтэй нүүр тулж явснаа нуудаггүй.

Эцэг эхээс хоёулаа төрсөн Б.Цэцэг өдгөө нэгэн барилгын компаний эзний хэнз үрийг төрүүлээд гэртээ сууж буй. Энэ үеэр өөрийн зургийн албомоо үзэж, аав ээжийнхээ зургийг ил гаргажээ.
2006 онд авхуулсан энэ гэрэл зургийнхаа талаар тэрээр “Миний аав ээж 2006 оны цагаан сар” хэмээн бичжээ.
Харин эрхэм бүсгүй эцэг эхийнхээ хэнтэй нь илүү ижилхэн төрхтэйг уншигч та нэг ажаарай.






