Эрт цагийн Итгэлт баян шиг шийртэй, сэргэлэн, амьдарч буй цаг үедээ дасан зохицдог уран бүтээлч бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу.
Өөрийн “Атаархуу Аглуу” уран бүтээлээрээ олонд илүү танигдсан тэрээр барилгын салбарт мөрөө үлдээж яваа гэнэ шүү.
Тиймээс салбарын удирдлагуудаасаа батламж бичиг хүртсэн бололтой.
Жүжигчин залуугийн хувьд урьд хойд амьдралаасаа нийлсэн 7 хүүхэдтэй. Бүх хүүхдүүдийнхээ ажил амьдралд тус дэм болохын тулд барилгын салбарт ханцуй шамлан орсон бололтой.
Өдгөө 40 насны босго алхсан түүний бизнесийн ажилт нь амжилт хүсэе.