Хошин урлагийн өсч яваа уран бүтээлч бол жүжигчин Б.Отгонтуяа. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрээ өнөөдөр айлаас бэр гуйж яваа аж.
Энэ тухайгаа цахим хуудаснаа онцолж, Монгол ёс гэж сайхан шүү бэр гуйж явна. Өгдөггүй шүү, байжий л гээд байна” хэмээн бичжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд өөрөө оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон гэдэг.
Түүнээс хойш залуу гэр бүлүүдийн адил амьдралын алдаа оноо, нугачаа гүвээн дунд хамтдаа хөтлөлцөж туулсаар хэдийнэ 16 жил болсноо нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан удаатай.

