Монголын кино урлагт boom тэсэлдэг уран бүтээлчид бол Фантастикийнхан. 
Уран бүтээл, ахуй амьдралаараа үеийнхэндээ үлгэр жишээ болж явдаг тэднээс жүжигчин Ж.Алтаншагай ихэр охидтой гэдгээрээ ялгардаг.
Өдгөө дөрвөн охины аав болсон тэрээр юм юмны “захтай” эв дүйтэй нэгэн гэдгийг хамтрагчид нь ч хэлдэг.
Тэгвэл нөхрийнхөө бизнес, уран бүтээлийн ард бат түшиг тулгуур болж яваа энэ бүсгүйг Хулан гэдэг.
Тэд оюутан байхдаа танилцаж, гэр хороолол таван ханатай гэрт гал голомтоо бадраан, дөнгөж 20-н насандаа анхны ихэр охидоо өлгийдөн авч байсан гэдэг.





