Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа хэзээнээс ганган чимэг, хөөрхөн сайхан, ялдам төрхтэйгөөрөө алдартай.

Өдгөө 36 насны босго алхаж буй тэрээр хоёр дахь охиноо өлгийдөөд хэдэн сарын нүүр үзэж буй.
Гэрийн эзэгтэйн үүргээ хариуцлагатайгаар үүрч яваа тэрээр саяхан piercing чихэндээ хийлгэсэн боловч, эдгэрэхгүй байгаа талаар цахим хуудаснаа онцолжээ.
Тэрээр piercing-д ихээхэн сонирхолтой бөгөөд цаашид ч олон цоолуулах хүсэлтэй байгаа гэсэн шүү.

