Өчигдөр цахим хуудаснаа өсвөр насны хоёр хүү “бусдыг буу дна, буу дсан байхад аав маань яаж ийж байгаад чирж гаргана, надад б уу ч бий, х утга ч бий. Б уудна шүү та нарыг…” хэмээн со гтуурахсан бичлэг цацагдав.
Тэгвэл үе тэнгийнхэн, өсвөр насныханд буруу үлгэр үзүүлсэн энэхүү хөвгүүд сэтгүүлч Лодойсамбуу, реппер Баавар нарын хүүхдүүд байжээ.
Хүүгийнхээ энэхүү бичлэгийн талаар сэтгүүлч Лодойсамбуу тайлбар хийж, “Хүүгээр минь я ллах гээд xvчилж сэвээд сүйд” хэмээн өмөөрсөн пост оруулсан байна.
Тэрээр “Би ч бас 15-тай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л “анхны” гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа.
Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш.
Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш. Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ алдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв. Өөрийнхөө хvсэлд тааруулж эвдэлтэй нь биш.
Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм.
Өөрөө аав болхоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ.
Хүүгээр минь я ллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хvчилж сэвээд сүйд.
Олигтойхон жигшээд өгөөрэй таанууд. Найзыгаа пид пид хийж ахуйд дундуур нь “пиун пиуун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн хасуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд малийж байгаад хичээлдээ явлаа.
Одоо яаая ингэхэв дээ алаг үр минь чи өөрөө л эхэлсэн” гэжээ.

