Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-Нэгдье, нэхье” хэлэлцүүлэг гурван хоногийн өмнө “Туушин” зочид буудалд боллоо.
Хэлэлцүүлгийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар хамтран зохион байгуулсан бөгөөд эхнээсээ үр дүнг нь үзэж эхэлж буйгаа цахим хуудсаараа мэдэгдэж буй.
Тус хэлэлцүүлэгт хэн хэн ирсэн, хэрхэн хандлага гаргаж байсныг фото сурвалжлагаараа хүргэж байна.
Тус хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн зэрэг банкны төлөөлүүлээс гадна УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Ш.Адьшаа, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, МАН, АН, БНН зэрэг улс төрийн намууд болон Монголын Баялаг бүтээгчдийн холбоо, МҮХАҮТ зэрэг бизнес эрхлэгчдийн болон иргэний нийгмийн ТББ-уудын төлөөлөл оролцсон юм. Тодруулбал, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа, “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд нарын бизнес эрхлэгч оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.