Манай улстөрчдөөс цаг ямагт хайрандаа бялхаж, романтик байж чаддаг хүн бол Шадар сайд С.Амарсайхан.
Түүний энэ өдөр гэргийдээ зориулсан 4 мөрт иймэрхүү.
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Залуус минь нэгнээ хайрла, хүндэл, бусдын сайн сайхан зүйлээс үлгэр дуурайлал ав. Бүх дурлалт хосууддаа Гэгээн Валентины мэндийг хүргэе.