Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёрыг хайр сэтгэлийн харилцаатай болсон гэлцдэг ч хоёулаа энэ талаар ам нээсэн алдсангүй.
СУИС-ийн оюутан байхаасаа олны танил болсон Б.Тамир, А.Ганчимэг хоёр нас нь 30 гарсан ч тогтвортой гэр бүлтэй байгаагүй.
Жүжигчин Б.Тамир мэргэжил нэгт Золоотой амьдарч, охинтой болсон ч удаан хамт амьдраагүй. Дараа нь жүжигчин Н.Мөнхсоёлтой хэсэгтээ хамт амьдарсан ч бас л бүтэлгүйтэв. Одоо Н.Номтойбаярын эхнэр болсон Э.Номинтой гадаадаар дотоодоор зугаалсан ч бас л ганц бие.
Жүжигчин Б.Тамир сүүлийн үед нам гүмхэн байгаа нь А.Ганчимэгтэй дотно холбоотой болсных гэнэ шүү. А.Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотносон охиноо төрүүлсэн.
Охиноо төрүүлэхдээ л ганц бие байсан А.Ганчимэг энэ хугацаанд эр хүнтэй нэр холбогдоогүй.
Тэгвэл жүжигчин Гануухай инстгарам хуудаснаа “Давуу тал гэж юу байхав дээ. Ганц бие хүчирхэг ээжүүд гэж бичдэг дуртай биш. 
Тэртээ тэргүй хариуцлага, санхүү хуваалцахгүй юм чинь зүтгэхээс өөр аргагүй. ганцаараа гээд л бусдын төлөө амьдарч байгаа юм шиг миараад байж болохгүй биз дээ. 
Мэдээж гэр бүл бүтэн байхдаа илүү сайхан. Ёстой нөгөө дулаан үг бүлээн тэвэрлтээр дутаж байгаагаа духан дээрээ бичилтэй биш дээ гэдэг шиг хэн ч зовж хэцүү байгаагаа ил харуулахыг хүсдэггүй л байх.
Харин нэгэнт ганц бие болсон ээжүүд хандвал аль болох сэтгэл санаагаар дэмжихийг хичээдэг дээ” гэжээ.

