Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Олгох газаргүй гэх Баянгол дүүргийн Газрын албаныхан ажилтандаа хууль бусаар эзэмшүүлжээ
Папарацци

Олгох газаргүй гэх Баянгол дүүргийн Газрын албаныхан ажилтандаа хууль бусаар эзэмшүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/16/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянгол дүүрэг иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газаргүй болсон хэмээн зарладаг.

Гэтэл албан тушаалтныхаа ашиг сонирхолд нийцүүлэн усны сан бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад гэмт хэрэг гэж үзсэн байна. Улмаар Баянгол дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Баярмагнай, нягтлан бодогч Д.Авирмэд тэргүүтэй албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ.

Газрын тухай хуульд хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглодог.

 

Мөн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглохоор заасан. Гэтэл дээрх албан тушаалтнууд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт, “Улаанбаатар БҮК” ХХК-иас баруун урагш орших 4500 ам метр талбай бүхий газрыг П.Түмэн гэх хүний нэр дээр эзэмшүүлэх захирамж 2018 онд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаар гарын үсэг зуруулан гаргуулжээ.

Уг газар нь тус дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй аж.

 

Гэвч Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэдийн ашиг сонирхолтой холбоотой байсан учраас П.Түмэнд эзэмшүүлэх шийдвэр гаргуулан, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 3-ны А/427 дугаартай Газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон гэнэ. Түүгээр ч зогсохгүй уг газрыг П.Түмэнгээс гадна Л.Төгсбаяр уг газрыг хамтран эзэмших захирамж гаргуулаад 2019 оны нэгдүгээр сард бусдад шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн юм байна. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэд нь П.Түмэнгийн бичиг баримтыг ашигласан, хамтран эзэмшигчээр Л.Төгсбаярыг бүртгүүлсэн, эцсийн эзэмшигч нь өөрөө гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, уг нягтлан бодогчийг гэмт хэргийг зохион байгуулагч гэж прокурор  я ллах дүгнэлт бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.